Хувийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээг хууль, стандартад нийцүүлэн чанар, хүртээмжтэй явуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга А/864 дүгээр захирамж гарган 123 аж ахуйн нэгжид шинээр тусгай зөвшөөрөл эзэмшүүлэв. Эдгээр байгууллага холбогдох хуулийн дагуу, тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд эмчилгээ, үйлчилгээ эрхлэнэ. Тэднийг ерөнхийд Эрүүл мэндийн газар хариуцах бол үйл ажиллагаанд нь Мэргэжлийн хяналтын газар хяналт тавих аж.
Нийслэлийн ЗДТГ эмийн сангуудад тусгай зөвшөөрөл олгохгүй байна гэсэн хэл ам гарч байсан. Харин дээрх 123 аж ахуйн нэгжийн олонх буюу 110 нь эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах бол ес нь эмнэлэг, дөрөв нь ахуйн хортон шавьж, мэрэгч амьтыг устгах, ариутгах юм байна.