2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлж байгаа “School police”-д эцэг эхчүүд дуртай байгаа бололтой. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь энэ юм. Төсөл хэрэгжиж эхэлснээр сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг, зам тээврийн ослын тоо буурч байгаад эцэг, эхчүүд сэтгэл хангалуун байгаа аж. Тиймдээ ч тэд үүргээ сайн биелүүлж яваа. Үүнд, олны танил эрхмүүд ч багтаж байгаа бөгөөд өнөөдөр жүжигчин Э.Ууганбаяр эргүүлдээ гарчээ. Тэрээр энэ тухайгаа фэйсбүүк хуудаснаа постолжээ.
“Сургуулийн эргүүл" нь нэг удаад дөрвөн эцэг эхийг эргүүлд гаргах бөгөөд хоёр эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах, хоёр нь сургуулийн ойр орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг тус тус гүйцэтгэдэг аж. Мөн эргүүлд гарч буй эцэг эхийг албан байгууллагаас нь хуваарьт өдөр нь цалинтай, хагас өдрийн чөлөө өгөх ёстой юм байна.