Өнгөрөгч 13-14-нд шилжих шөнө "Лалын улс" бүлэглэлийнхэн Францын Парис хотноо зэвсэгт халдлага явуулж, олон зуун хүний амь эрсэдсэн хэрэг гарсан. Үүнээс болж тус улсад онц байдал зарлагдаж, бүх хилээ хаахад хүрсэн. Тэгвэл “Лалын улс” бүлэглэлийнхэн дараагийн байгаа сонгосон бололтой. Тэд удахгүй Москва, Вашингтон, Нью-Йорк хотуудад халдлага үйлдэнэ гэдгээ мэдэгдээд буй. Тиймээс Москва хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргаж, зэвсэгт мөргөлдөөний золиос болохоос сэргийлж ойрын хугацаанд олон хүн цугласан газраар явахгүй байхыг анхааруулсан байна. Өмнө нь ч “Исламын улс” бүлэглэл цахим сүлжээнд ОХУ-ыг заналхийлсэн видео бичлэгээ хийж байсан бөгөөд тус бичлэгт Оросын хот, байшин барилгыг харуулаад, тун удахгүй Орост цус асгаруулсан халдлага үйлдэхээр зэхэж буй мэтээр гаргажээ.
Алан хядагчдын хувьд хүн ам ихээр төвлөрсөн спорт, урлагийн тоглолт зэргийг сонгож байгаа учраас анхаарал болгоомжоо дээшлүүлэхийг мөн сануулаад байгаа аж.