Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш Франц улсад төрийн айлчлал хийнэ. Үүнтэй холбоотойгоор Гадаад хэргийн яам хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Мөн бусад улс оронд суугаа монголчуудыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
БНФУ-ын нийслэл Парис хотод террорист халдлага гаргаад байгаа Лалын улсын бүлэглэлийнхэн дараагийн бай ОХУ болон АНУ гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор манай Гадаад хэргийн яам ОХУ болон АНУ болон бусад улсад суугаа Элчин сайдын яамдуудаараа дамжуулан монгол иргэддээ сонор сэрэмтэй байхыг сануулан ажиллаж байгаа юм байна.
Одоогийн байдлаар террорист халдлагад монгол иргэн өртөөгүй гэж Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.