Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн баасан гаригт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргасан.
Гэтэл уг хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, гомдол гаргахаар болсон талаар бид мэдээлсэн.
Тэгвэл цагдан хорих асуудлыг өнөөдөр хэлэлцэж, улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар нь Б.Батзаяа болон түүнтэй хамт шалгагдаж буй Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа. Ингэснээр прокуророос гаргасан хүсэлтийг үндэслэж, Б.Батзаяаг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг хоёр сараар сунгаж байгаа юм.
Г.Цэцэг