Энэ сарын 4-нд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэж, авлигатай тэмцэх газраас баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.
Өнөөдөр түүнийг яллагдагчаар татаж, хорих хугацааг нь дахин 60 хоногоор сунгажээ. Г.Шийлэгдамбыг цагдан хорих хугацаа өнөөдөр дууссан боловч АТГ-аас яллагдагчаар татаж, хорих хугацааг дахин 60 хоног болгож сунгах хүсэлт прокурорт хүргүүлсний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх уг шийдвэрийг гаргажээ.
Тэрбээр одоогоор Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа юм.