Улаанбаатарт бар уушийн газарт суухаас өөрөөр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байна уу?
Мэдээж байгаа. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр залуус маань өөрсдийн сонирхлоор групп үүсгэн олон янзын арга хэмжээг зохион байгуулдаг болжээ. Түүнчлэн он дуусах дөхсөн учраас урлаг соёлын арга хэмжээ ч олон байна.
Mongolnews.mn сайтаас чөлөөт цагаараа хаана, юу хийж болохыг танд санал болгож, Улаанбаатар хотод зохиогдож буй арга хэмжээнүүдийг долоо, долоо хоногоор багцлан хүргэх болсон билээ.
Энэ долоо хоногийн онцлох үзвэр: Камертон хамтлагийн "18 НАС" шоу тоглолт
Монголын рок, попын ертөнцөд өөрсдийн байр суурийг эзлэн олон хит дууг эгшиглүүлсэн Камертон хамтлагийнхан тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлагийн залуус уг тоглолтоо 1995 онд гаргаж байсан анхны “18 нас” цомгийнхоо нэрээр нэрлэжээ. Тэдний анхны уран бүтээлийн нэг энэхүү дуу өнөөдрийг хүртэл залуусын дунд дуулагдсаар байгаа билээ.
Хэзээ: Энэ сарын 20-нд болно
Хаана: "Crocus Event hall"
Билетний үнэ: 40,000₮ + Vegas night club + Strings night club-д нэг удаа үнэгүй нэвтрэх эрх
V.I.P 120.000 төгрөг + тусгай меню
V.I.P 150.000 төгрөг+ тусгай меню
Билетийг:www.easyticket.mn
1900-1188 лавлах үнэгүй хүргэнэ.
Холбоо барих: 80774044, 91995504, 91992448
Арваннэгдүгээр сарын 18-нд
20:00 цагт Их хотын залуусыг байлдан дагуулж буй уянгалаг хэмнэл, гайхалтай мэдрэмжийг өгдөг Кизомба үдэшлэгийг зохион байгуулах гэнэ.
Хаана: Багшийн дээд Улаанбаатар зочид буудлийн чанх урд UBH Center-ын 2 давхарт #LIGHT_HOUSE ресторан.
Такс: 5000 төгрөг
Холбоо барих : 99008241 88005278
18.30 цагт "Контемпорэри урлагийн тухай" 10 цуврал лекцийг Их Британи улсын Лийдс Метрополитаний Их Сургуулийг Орчин Үеийн Урлагийн бүтээлийн Магистр болон Докторын зэргийг хамгаалсан уран бүтээлч, куратор, ВАНЖИЛ Урлагийн төвийн захирал Др.Ц.Цэндпүрэв уншина.
Др.Ц.Цэндпүрэв нь сэдэв тус бүрийн тухай анхан шатны мэдлэгийг түүхэн эхлэл, гол төлөөлөгчид болон сүүлийн үеийн хандлага зэргийг оролцуулан цогц хэлбэрээр өгах юм. Тус цуврал лекцийг өргөн олон нийтэд зориулсан бөгөөд та заавал урлагийн мэргэжлийн хүн байх албагүй гэнэ.
Хаана: Ванжил урлагийн төв
Лекц бүрийн төлбөр: 25 мянган төгрөг, Оюутан, сурагч: 20 мянган төгрөг
Холбоо барих: 86603162
Арваннэгдүгээр сарын 19-нд
18:30 цагт ”Номтой орой” уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн уулзалтаар "Момо" номын 20-р бүлгийн тухай ярилцана.
1. Танилцах 5 мин
2. #Момо номын 20-р бүлгийн тухай
- Уншсан хүмүүс сэтгэгдлээ хэлнэ. 3-4 мин
- Уншаагүй хүмүүс сэтгэгдлээ хэлнэ. 3-4 мин
3. Чөлөөт сэдэв
4. Арга хэмжээ өндөрлөнө. 20:00
5. Сонирхсон хүмүүс нь үлдэж, санал бодлоо солилцоно.
Хаана: iBistro Lounge (iLoft-ын урд хаалга)
Холбоо барих: 99093419
19:00 цагт “Бяцхан зүрхэнд-2” хандивийн тоглолт болно.
Нэг ой долоон сартай Бархас хүү 2 нас хүрэхээсээ өмнө "Дунгийн суулгац" хагалгаанд орж чадахгүй бол бүх насаараа хэлгүй амьдрах аюултай тулгараад байгаа учраас энэ тоглолтыг зохион байгуулж байгаа аж.. Хагалгааг Монголдоо хийх боломжтой ч, өртөг нь ойрлоцоогоор 34 сая төгрөг юм байна.
Хаана: UB palace
Тасалбарын үнэ: 10 мянган төгрөг
Холбоо барих: 91893199, 96600444, 99565665
Арваннэгдүгээр сарын 20-нд
08:30 цагт Бизнесийн орчинд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Business Update” конференци нь 4 дэх жилдээ “Бизнесийн хөгжлийн хурдасгуур, шат ахиулж чадах Tool-үүд” сэдэвтэйгээр зохион байгуулагдах гэж байна Уг конференцид Монгол Улсын тэргүүлэгч 10 байгууллага өөрсдийн амжилттай хэрэгжүүлсэн Case, ашигласан Tool-үүдийг сонирхолтой илтгэлээрээ дамжуулан хүргэх юм байна.
Хаана: Тусгаар тогтнолын ордон
Такс: 200 мянган төгрөг, Оюутан 210 мянган төгрөг/гурван оюутан нийлээд/
Холбоо барих: 88117534, 99860110
17:00 цагт Global Startup Battle зургаа дахь жилдээ зохион байгууллагдах гэж байна.
Дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сард Global Entrepreneurship Week буюу Дэлхийн Энтрепреруудын долоо хоног үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулдаг хамгийн том Стартап тэмцээн аж. Хэрэв та баг бүрдүүлж оролцон Монгол Улсаас шалгарч чадвал олон улсад өрсөлдөх боломж гарч ирэх юм байна . Нэгдүгээр байр: 4.000.000 төгрөгт багтах шагнал буюу Promotion Craft компаниар Лого , Вэб хуудас , Нэрийн хуудас , Сошиал медиа дизайн хийлгэх эрх авах гэнэ.
Хаана : Мэдээллийн Технологийн Үндэсний Парк
Төлбөр 50.000 MNT
Холбоо барих: 80002662
18:00 цагт Хуульчдын бүлэг, Залуучуудын бүлгээс зохион байгуулж буй Арваннэгдүгээр сарын шинэ байрны болзоо болох гэнэ.
Уг арга хэмжээнд ирэхдээ /бүлгээрээ мөн байж болно/ бусад гишүүдээ дайлах амттантай ирж болох гэнэ. Учир нь магадгүй таны хийсэн амттан хамгийн шилдэг бэлэг болж дахин бэлэг авах боломжтой аж.
tip #1
Та болзооны үеэр өөрийн хамтрагчийг олох /сонгох/ ба шилдэг хамтрагчаар шалгарсан хосыг сюрприз хүлээж байна.
tip #2
Болзооны үеэр та өөрийн найз нөхдийг дагуулан ирж гишүүнээр элсүүлэх боломжтой.
Хаана: Монголын Эмнисти Интрншл-ийн байр/Хүнсний 4-р дэлгүүрийн хойно байрлах АВ центр, 5 давхар, 503 тоот/
Такс:5000 төгрөг
Холбоо барих:
18:30 цагт “Миний урлан” клубээс уран зургийн нэг удаагийн сургалтыг зохион байгууна. Сургалтаар өөрийн гараар бүтээсэн бүрэн хэмжээний уран зурагтай болох боломжтой бөгөөд ирснээр урлагийн орчинд нэг үдшийг хөгжилтэй бүтээлч байдлаар өнгөрөөх боломжтой юм байна.
Хаана: “Миний урлан” гар урлалын төв
Taкс: 30000 төгрөг (Tax-нд зургийн бүх материал багтсан)
Холбоо барих: 88566692 88161025 утсаар холбогдоорой.
13:00-18:00 цагт Шинэчлэгдсэн гарсан хууль, журмыг хэрэгжүүлэх тал дээр нягтлангууд хэрхэн анхаарч ажиллах талаар мэдээлэл өгнө.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:
1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2016 оноос мөрдөгдөх/
2.Аудитын тухай хууль /2016 оноос мөрдөгдөх /
3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2016 оноос мөрдөгдөх /
4.Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, хэрэгжүүлэх журмын талаар
5.Аж ахуй нэгж байгууллага Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль –д хамрагдахын тулд юуг бэлдэж анхаарах талаар
6.Ил тодын тайлан гаргах аргачлал /практик жишээн дээр туршлага судлах/
Хаана: БГД, 17-р хороо, 4-р хороолол Дизайнер төвийн 1 давхарт
Такс: 50000 төгрөг
Холбоо барих: 8860-0001,8860-0002, 7013-1044
Арваннэгдүгээр сарын 21-нд
15.00 "Вүүди, Жесси хоёр гайхамшигт циркээр аялсан нь" циркийн шилдэг үзүүлбэрийг нэгтгэсэн тоглолт Монголын үндэсний циркт болно.
Тасалбар: 6000 төгрөг
VIP тасалбар:20.000 төгрөг. Тусгай суудал, попкорн, ундаа дагалдана.
Нэмэлт: Дөрвөөс доош насны хүүхдүүд тасалбар авахгүй.
Утас: 99906811
19:00 цагт: "MONGOLIAN COVER" фэйсбүүк группээс залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой зохион байгуулан хүргэдэг Шинэ Үеийн дуучдын Cover Night болох гэнэ. Оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй.
Бүртгүүлж оролцохыг хүссэн залуус:
- Backstreet Boys
- Westlife
- N`Sync
- Камертон
- Номинталст
- Сүнс
- Guys
зэрэг алтан үеийн хөвгүүдийн хамтлагийн шилдэг уран бүтээлүүдээс сонгон, өөрийн хэв маягтаа оруулж ковер дуулан оролцох боломжтой юм байна.
Хаана: Тэнгис кино театрын урд талд VICTORY Center, BISMARK pub
Такс: 4,999₮
17:00 цагт П.И Чайковский “Франческа да римини”
Х.Вера “Диваажин энд байна” баллет
Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт
Тасалбарын үнэ: 15000,20000 төгрөг/суудлаасаа хамаарч/
Арваннэгдүгээр сарын 22-нд
09:00- 18:00 цагт ӨВЛИЙН МОРИН АЯЛАЛ
“Vivid” аялалын клубээс энэ өвлийн анхны морин аяллыг зохион байгуулах гэж байна. Та монгол морьдоо унан ,байгалийн сайхан гол уул усаар аялан нэг өдрийг зөвхөн өөртөө зориулж аялаарай.
Хаана: Хан Хэнтийн уулсын үргэлжлэл Баруун Баян , Тэрэлж –Ар туулын бэлчир
Такс: 45 мянган төгрөг Үүнд: (тээврийн зардал, баазад хооллох өдрийн хоол , аялагчдад зориулсан цэвэр усны хэрэглээ, унах морьдын өдрийн зардал, хөтөч , аялалын газрын хураамж , хөтөлбөр арга хэмжээний төлбөр, зурагчин г.м )
Гадаадын иргэн аялагч , жуулчин бол 45 доллар (морин хөтөч тусгайлан дагаж аялана.)
Холбоо барих: 95881082 утаснаас лавлана уу .
15.00 "Вүүди, Жесси хоёр гайхамшигт циркээр аялсан нь" циркийн шилдэг үзүүлбэрийг нэгтгэсэн тоглолт Монголын үндэсний циркт болно.
Тасалбар: 6000 төгрөг
VIP тасалбар:20.000 төгрөг. Тусгай суудал, попкорн, ундаа дагалдана.
Нэмэлт: Дөрвөөс доош насны хүүхдүүд тасалбар авахгүй.
Утас: 99906811
17:00 цагт П.И Чайковский “Франческа да римини”
Х.Вера “Диваажин энд байна” баллет
Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт
Тасалбарын үнэ: 15000,20000 төгрөг/суудлаасаа хамаарч/