Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас дахин нэг хүн нас барлаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хороонд байрлах барилгын гурван давхраас цэвэрлэгээ хийж явсан хүн унасан хэрэг өнгөрсөн мягмар гаригт гарчээ. Талийгаач Налайх дүүргийн II хороонд оршин суугч 53 настай эрэгтэй, М байсан гэнэ. Тэрбээр тус барилгын компанийн туслах ажилтан байжээ. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.