Энэ сарын эхээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутагт нэгэн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, 54 настай төрсөн эхийгээ хорь гаруй настай охин Б нь 32 удаа хутгалж хөнөөсөн байна. Энэ хэрэг тус дүүргийн 13 дугаар хорооны Сургуулийн гудамжинд гарсан бөгөөд шалтгаан нь ердөө л гэр бүлийн маргаан гэнэ. Хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II дугаар хэлтэст шалгаж байгаа аж.