Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК зорчигчдодоо хялбар, түргэн шуурхай, цогц үйлчлэх зорилгоор БНСУ-ын Сөүл хотын Кангнам дүүрэгт байрлах “Сити эйрфорт” агенттай хамтран ажиллаж эхэлжээ. Ингэснээр зорчигчид хотын төвд бүртгэлээ хийлгэх, нисэх буудал руу хүнд ачаа тээж явахгүй болжээ. “Сити эйрфорт” нь БНСУ-ын “Инчён” олон улсын нисэх буудалд ажилладаг олонх авиа компанитай хамтран ажиллаж, зорчигч, тээшнийх нь бүртгэлийн үйлчилгээ хариуцдаг аж.