Арваннэгдүгээр сарын 19
- Григорийн тооллын жилийн 323 дахь өдөр. Хуучин оноо үдэхэд ердөө 42-хон хоног үлдлээ.
- Хүйтний эрч чангарч байгаа тул дулаан хувцаслаарай. Учир нь өдөртөө -14 градусын хүйтэн байх бол шөнөдөө -20 хэмийн хүйтэн байна. Мөн өнөөдөр бага зэргийн цас орох учир хальтиргаа, гулгаанаас болгоомжлоорой.
- Билгийн тооллын 8, тооно одтой, шаргачин туулай өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал нас уртсах гэнэ. Эл өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандах нь зүйтэй гэнэ. Ялангуяа газар ухах, нохой худалдан авахдаа болгоомжтой хандаарай.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1992.50 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад юань 312.50 төгрөг, рубль 30.80 төгрөг, вон 1.70 төгрөг болж буурчээ.
- Өнөөдөр бол дэлхийн “ОО”-ын өдөр тохиож байна. “Дэлхийн 00-ийн холбоо” 2001 оны эл өдөр анх байгуулагдсан бөгөөд байгуулагдсанаас хойш жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн 00-ийн өдөр” хэмээн тэмдэглэж иржээ.
- 11.00 цагаас НӨХГ-ын хурлын зааланд /Хангарьд ордны баруун урд/ 4-р ээлжийн цахим газар өмчлөлийн дахин сонгон шалгаруулалтыг явуулна.
- 10.30 цагаас Аж ахуй нэгж байгууллагуудад "Чанарын гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа" Стандартчилал, хэмжил зүйн газрын төв байранд болно.
- Дэлхийн хамгийн тачаангуй бүжгээр Кизомба сонгогдсон байдаг. Тэгвэл өнөөдөр 20:00 цагт залуусыг байлдан дагуулж буй уянгалаг хэмнэл, гайхалтай мэдрэмжийг өгдөг Кизомба үдэшлэгийг зохион байгуулах гэнэ. Багшийн дээд Улаанбаатар зочид буудлийн чанх урд UBH Center-ын 2 давхарт #LIGHT_HOUSE ресторанд болно гэнэ шүү.
- 18.30 цагт "Контемпорари урлагийн тухай" 10 цуврал лекцийг Их Британи улсын Лийдс Метрополитаний их сургуулийг Орчин үеийн урлагийн бүтээлийн Магистр болон Докторын зэргийг хамгаалсан уран бүтээлч, куратор, ВАНЖИЛ урлагийн төвийн захирал Др.Ц.Цэндпүрэв Ванжил урлагийн төвд уншина.
- Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 тээвэр, логистикийн салбарт анх удаа нэвтрүүллээ. Ёслолын ажиллагаа 16.00 цагт МҮХАҮТ-д болно.
- "Мэргэжилтэй ажилтан Монголын баялаг" сэдэвт өдөрлөг 11.00 цагт СХБ дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болно. Энэ үеэр МСҮТ-ийг төгсөгчид хувь хүний хөгжлийн талаар лекц сонсож, дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон залуустай чөлөөт ярилцлага хийх зэрэг олон сонирхолтой хөтөлбөртэй аж.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Английн хатан хаан Александра 1925 оны энэ өдөр таалал төгсчээ.
- 2013 онд Иран улсад оршин суугаа Бүгд Найрамдах Ливан улсын Элчин сайдын яам хоёр амиа золиослогчдын тэсрэх бөмбөгний халдлагад өртжээ. Энэ үеэр 20-иод хүн нас барж, 150 гаруй хүн шархдаж байжээ.
- Польшийн хамгийн том их сургууль болох Варшавын их сургууль 1816 онд нээлтээ хийж байжээ.
- 1881 онд Украин улсын “Grossliebenthal” тосгоны ойролцоо нэгэн солирын хэлтэрхий унаж байжээ.
- 1994 онд Их Британид хамгийн анхны “Үндэсний лотто” явагдсан.
- Өнөөдөр олон улсын эрчүүдийн өдөр тохиож байна. Энэхүү баярыг Англи, Канад, Гана, Унгар, Энэтхэг, Ямайка, Сингапур, Өмнөд Африк, АНУ зэрэг 70 гаруй орнууд тэмдэглэдэг аж. НҮБ 1999 оноос жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-ний өдрийг Олон улсын эрчүүдийн өдөр болгожээ.