Дөрөвхөн настай охиныхоо амийг зэрлэгээр хөнөөж, шүүхээс хорих ял сонссон Т.Цогт, Г.Маралмаа нарын гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн, 91.2.12 буюу онц харгис хэрцгий аргаар хүч хэрэглэсэн, 91.2.15 буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж байнга зодож тарчлаах шинжтэй үйлдэл хийсэн гэх зүйл ангиар буруутган тус бүрд нь 24 жилийн хорих ял оноосон юм.
Гэвч өнөөдрийн шүүх хурлаар тэдний ялыг Өршөөлийн хуульд хамруулж, тус бүрийн ялыг хоёр, хоёр жилээр хөнгөрүүлж 22 жил болголоо.