Технологийн чиглэлээр хамгийн чанартай боловсрол олгодог Массачусетсийн техникийн сургуультай (Massachusetts institue of Technology буюу MIT) хамтран ажиллах гэрээнд БСШУ-ы сайд Л.Гантөмөр өчигдөр гарын үсэг зурлаа.
Дэлхийн топ сургуулиудыг чансаагаараа тэргүүлдэг тус сургуультай хамтран ажилласнаар МУИС, ШУТИС зэрэг сургуулийн оюутан, багш, судлаачдад тус сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай хамтран ажиллах таатай нөхцөл боломж бүрдэж буй юм.
Гэрээнд гарын үсэг зурах үеэр Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгч Рафаэль Рейф “Дэлхийн 7 тэрбум хүнээс нэг жилд 100 оюутныг Массачусетсийн технологийн институт (MIT) шалгаруулж авдаг. Харин Монгол улсаас MIT-ийн бакалаврын хөтөлбөрт 5 оюутан суралцаж байгаа нь гайхамшигтай” хэмээн онцолсон.
81 нобелийн шагналтан төрүүлсэн тус сургуулиас төрсөн гарсан инженерүүд өдгөө дэлхийн мэдээллийн технологийн чиг хандлагыг тодорхойлж буй.