Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Пёхнъян хотын даргын урилгаар тус хотод энэ сарын 19-нөөс 24-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх С.Ганбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Төсөл хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Дуламсүрэн, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Зүүн хойд азийн нийгэмлэгийн тэргүүн Б.Батбаяр, Гадаад хэргийн яамны Ази, Ойрхи Дорнод, Африкийн хэлтсийн хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Жамсран нар ажиллаж байна. Айлчлалын хүрээнд албан ёсны уулзалт хийж, цэвэрлэх байгууламж, экологийн асуудлаар харилцан санал солилцоно.