Арванэгдүгээр сарын 20
- Григорийн тооллын жилийн 324 дахь өдөр. Хуучин оноо үдэхэд ердөө 41-хэн хоног үлдлээ.
- Хүйтний эрч чангарч байгаа тул дулаан хувцаслаарай. Учир нь өдөртөө -15 градусын хүйтэн байх бол шөнөдөө -22 хэмийн хүйтэн байна.
- Билгийн тооллын 9, чөдөр одтой, цагаан хулгана өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Эл өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандах нь зүйтэй гэнэ. Ялангуяа морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очихдоо болгоомжтой хандаарай.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1993.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол юань 312.60 төгрөг, рубль 31.00 төгрөг, вон 1.70 төгрөг болж бага зэрэг өссөн байна.
- 08:30 цагт Бизнесийн орчинд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Business Update” конференци нь 4 дэх жилдээ “Бизнесийн хөгжлийн хурдасгуур, шат ахиулж чадах Tool-үүд” сэдэвтэйгээр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдах гэж байна.
- 17:00 цагт Global Startup Battle зургаа дахь жилдээ зохион байгууллагдах гэж байна.
- Дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сард Global Entrepreneurship Week буюу Дэлхийн Энтрепреруудын долоо хоног үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулдаг хамгийн том Стартап тэмцээн аж. Хэрэв та баг бүрдүүлж оролцон Монгол Улсаас шалгарч чадвал олон улсад өрсөлдөх боломж гарч ирэх юм байна . Нэгдүгээр байр: 4.000.000 төгрөгт багтах шагнал буюу Promotion Craft компаниар Лого , Вэб хуудас , Нэрийн хуудас , Сошиал медиа дизайн хийлгэх эрх авах гэнэ.
- 18:00 цагт Хуульчдын бүлэг, Залуучуудын бүлгээс зохион байгуулж буй Арваннэгдүгээр сарын шинэ байрны болзоо болох гэнэ. Уг арга хэмжээнд ирэхдээ /бүлгээрээ мөн байж болно/ бусад гишүүдээ дайлах амттантай ирж болох гэнэ. Учир нь магадгүй таны хийсэн амттан хамгийн шилдэг бэлэг болж дахин бэлэг авах боломжтой аж.
- 18:30 цагт “Миний урлан” клубээс уран зургийн нэг удаагийн сургалтыг зохион байгуулна. Сургалтаар өөрийн гараар бүтээсэн бүрэн хэмжээний уран зурагтай болох боломжтой бөгөөд ирснээр урлагийн орчинд нэг үдшийг хөгжилтэй бүтээлч байдлаар өнгөрөөх боломжтой юм байна.
- Эрүүл Мэндийн Хөгжлийн тев байранд 12.00 цагаас Дэлхийн дахинд энэ сарын 16-22 хооронд тэмдэглэж буй Антибиотикийн талаарх мэдлэг хандлага дадлыг сайжруулах Долоо хоногийн хүрээнд мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.
- 09:00 цагаас “Пума Империал”зочид буудалд “Ойн тогтвортой менежмент ба нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” болон “Хүлэрт намгийг хамгаалах стратеги, менежмент” төслүүдийн нээлтийн үйл ажиллаглагаа болно.
- Дэлхийн чанарын өдөр (SWEET DREAMS), Монгол Улсад “Үндэсний чанарын 7 хоног”–ийг тэмдэглэдэг уламжлал тогтсоны дагуу Стандарчилал Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ"-ыг анх удаа олгох гэж байна. Энэ арга хэмжээний тухай хэвлэлийн бага хурлыг 11.00 цагт хийх гэж байна.
- Дэлхийн түүхийн хуудаснаа: Өнөөдөр бол Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэхүү өдрийг Ерөнхий Ассамблейгаас 1954 оноос хойш тэмдэглэж иржээ.
- 1917 онд Украйн улс Бүгд Найрамдах засаглалтай болжээ.
- Хятадын алдарт жүжигчин, дуучин Aaron Yan 1986 оны энэ өдөр мэндэлжээ.
- Мөн Вьетнам улсад Багш нарын баяр тохиож байгаа юм байна.