Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн сэхээн амьдруулах тасаг дэлхийн жишигт нийцсэн эмчилгээг ард иргэддээ үзүүлж эхэллээ. Тодруулбал, дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулаг байгууллага болох JCI-гийн санаачлагаар тус эмнэлэгт 7 сая еврогийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг бэлэглэсэн аж.
Ингэснээр тус эмнэлгийн нярайн сэхээн амьдруулах тасаг ачааллаа 100 хувь даах хүчин чадалтай болж байгаа юм байна.