Арваннэгдүгээр сарын 22
- Григорийн тооллын жилийн 326 дахь өдөр. Хуучин оноо үдэхэд ердөө 39 хоног үлдлээ.
- Хүйтний эрч чангарч байгаа тул дулаан хувцаслаарай. Учир нь өдөртөө -16 градусын хүйтэн байх бол шөнөдөө -22 хэмийн хүйтэн байна. Мөн өдөртөө бага зэргийн цастай байх гэнэ.
- Билгийн тооллын 11, дэлгэрүүлэгч одтой, хар бар өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал эрхтэн хурц болох сайн өдөр гэнэ. Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандах нь зүйтэй гэнэ..
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1992.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад юань 313.00 төгрөг, рубль 31.00 төгрөг, вон 1.71. төгрөг болжээ.
- Ганцхан өдрийг уншигч та өөрөө өөртөө зориулах боломж ирлээ. 09.00-18.00 цагт өвлийн морин аялал болох гэнэ. “Vivid” аяллын клубээс Хан Хэнтийн уулсын үргэлжлэл Баруун Баян, Тэрэлж-Ар туулын бэлчир гэсэн маршрутаар аялал аяллыг зохион байгуулж байна. Такс 45 мянган төгрөгийн үнэтэй гэнэ
- 15.00 "Вүүди, Жесси хоёр гайхамшигт циркээр аялсан нь" циркийн шилдэг үзүүлбэрийг нэгтгэсэн тоглолт Монголын үндэсний циркт болно. Тасалбар: 6000 төгрөг
- 17:00 цагт П.И Чайковский “Франческа да римини”, Х.Вера “Диваажин энд байна” баллет УДБЭТ-т болох гэж байна.
- ЗАДГАЙ МӨНГӨНИЙ ХУДАЛДАА 13-р хороолол, Somang Plaza-д 09.30-11.00 цагт болох гэнэ.
- Монголчуудад “Амьдралын ээдрээ”, “Зүрхэнд шингэсэн намар”, “Миний байшин” зэрэг олон ангит киногоороо алдаршсан БНСУ-ын алдарт жүжигчин Song Hye-kyo 1981 оны энэ өдөр мэндэлжээ.
- 2005 онд Ангела Маркел Германы анхны эмэгтэй канцлер болжээ.
- 1995 онд хүүхдүүдийн үзэх дуртай “Тоглоомын түүх” хүүхэлдэйн кино анх дэлгэцийн бүтээл болж байжээ.
- 1986 онд боксчин Mike Tyson боксын түүхэн дэх хамгийн залуу Хүнд жингийн аварга болж байжээ.
- 1968 онд алдарт Битлз хамтлаг өөрийн нэрээр нэрлэгдсэн Битлз буюу Цагаан цомог хэмээн алдаршсан цомгоо гаргажээ.
- 1954 онд АНУ-ын Хүмүүнлэгийн нийгэм байгуулагджээ.
- 1934 онд зул сарын баярын сүлд дуунуудын нэг болох “Santa Claus Is Comin` to Town” дууг хамгийн анх Eddie Cantor-н шоун дээр дуулагджээ.