Арваннэгдүгээр сарын 23
- Григорийн тооллын 327 дахь өдөр. Мөн он дуустал 38 өдөр үлдэж байна.
- Хүйтний эрч огцом чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өнөөдөр өдөртөө -17 хэмийн хүйтэн байх бол шөнөдөө -25 градустай байх нь ээ.
- Билгийн тооллын 12, шийдэм одтой, харагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин эмгэг ирж мэдэх муу өдөр гэнэ. Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн гэнэ. Мөн эл өдөр газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу хэмээн од эрхэс зөвлөж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1992.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад юань 313.00 төгрөг, рубль 31.00 төгрөг, вон 1.71. төгрөг болжээ.
- Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн 4 давхарт 11.00 цагт пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг, тамирчид мэдээлэл хийнэ.
- Хэвлэлийн Хүрээлэнд 12.00 цагаас Засгийн газрыг огцруулах үндэслэл, шаардлага, үр нөлөө бүхий мэдээлэл, мэдэгдлийг парламентад суудалгүй 5 намын удирдлага хийнэ.
- Өглөө 8.30 цагаас Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр Ц.Мөнхбаяр, Б.Гантулга нарын нэр төрөө сэргээлгэх шүүх болох юм байна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Монголчууд бидний хэзээний танил Америкийн дуучин, жүжигчин Miley Cyrus 1992 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр 23 нас хүрч байгаа юм байна.
- 1992 онд хамгийн анхны ухаалаг гар утас болох IBM Simon загварыг Лас Вегаст танилцуулж байжээ.
- 1955 онд Кокос арал хэмээн нэрлэгдсэн арал Их Британийн удирдлагаас гарч Австрали руу шилжигджээ.
- 1936 онд “LIFE буюу “Амьдрал” сэтгүүл дахин шинэчлэгджээ.
- Швед улсын алуурчин хэмээн яллагдсан Johan Alfred Ander 1910 онд цаазлуулж, Швед улсад цаазлуулсан хамгийн сүүлийн хүн болжээ.
- 1890 онд Нидерландын гүнж Wilhelmina 10-хан насандаа хатан хаан болж байжээ.
- 2010 онд Хойд Солонгос Өмнөд Солонгосын арал болох Yeonpyeong руу довтолжээ.