Нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн Эцэг эхийн зөвлөл болон 7а, 10б, 11б ангийн сурагчид малчдад туслах зорилгоор “Халуун дулаан сэтгэл” сайн үйлсийн аян өрнүүлэн, цуглуулсан хандиваа өнгөрсөн баасан гаригт Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
Тэд технологийн багштайгаа хамжин гарын дорх материал, өөрсдийнхөө томдсон, багадсан хувцсаар бээлий, элгэвч, нэмнээ оёж, цуглуулсан мөнгөөрөө лаа, шүдэнз, гутал, хувцас худалдан авчээ.
52 дугаар сургуулийн захиргаа болон ОБЕГ сурагчдын энэхүү сайн үйлсийг сайшаагаад, бусад сургуулийг нэгдэхийг уриалав.
Б.БАЯСАЛМАА