Нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан өнөөдөр болж, хотын 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа. Тэд эдгээр асуудалтай дэлгэрэнгүй танилцаагүй учир хуралдаанаар хэлэлцэн батлах боломжгүй гэж үзсэн тул хуралдааны дэгийн дагуу энэ сарын 26-нд дахин хэлэлцэхээр болов. Харин нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан маргааш буюу мягмар гаригт болно. Хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт хийгээд 2016 оны зорилтыг батлах тухай, нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт болон 2014, 2015 оны хувьчлалын жагсаалтаас хасах тухай, “Нийслэлийн өмчийн концессын жагсаалт” батлах тухай хэлэлцлэх юм. Түүнчлэн нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ нийслэлийн 2016 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.