Ирэх жилийн зун Америкт хэрэгжих эмэгтэйчүүдийн манлайллын тэтгэлэгт хөтөлбөрт оюутан охидыг бүртгэж эхэлжээ. Америкийн элчин сайдын яам болон Америкийн боловсролын институт хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөр 2016 оны зургаа, долдугаар сард таван долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд уг хөтөлбөрт Монголын их, дээд сургуулийн нэг болон хоёр, гуравдугаар ангид суралцаж буй эмэгтэй оюутнууд хамрагдах боломжтой аж. Бүртгэл аравдугаар сарын 14 хүртэл үргэлжлэх юм.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл http://mongolia.usembassy.gov/2016-susi-for-students.html#.VlJGTVDtPoI.facebook цахим хуудсан дахь маягтыг бөглөж, susi@usembassy.mn цахим шуудангаар илгээгээрэй.