Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй дуучин Ч.Цэлмүүн уран бүтээлээ туурвихын зэрэгцээ “Агапэ” хэмээх шүдний эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж буй. Түүний эмнэлэг ирэх 28-нд нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр иргэдэд үнэшүй үзлэг, оношлогоо хийж, зөвлөгөө өгөх гэнэ. Хэрэв та эмнэлгийг зорих гэж буй бол 7000-2662 дугаарт холбогдон, урьдчилан бүртгүүлээрэй.
Дашрамд сонирхуулахад, 2003 онд байгуулагдсан тус эмнэлэгт Япон улсад төгсөж, нарийн мэргэшсэн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нар эмчилгээ, үйлчилгээ хийж буй.