Хүүхдээ асрахын зэрэгцээ хэрэгжүүлж болох бизнес санаа байгаа ч хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа ээжүүдэд зориулсан үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 2-4-нд болох гэж байна.
Ээжүүдэд туршлагатай бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авах, ижил зорилготой хамтрагчдаа олж, багаа бүрдүүлэх, 54 цагийн дотор бизнес санаагаа төлөвлөж, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт олох боломжийг “Monpreneurs” хэмээх эл үйл ажиллагаа олгож буй.
Мэргэн санаагаа ажил болгох таатай боломжийг алдахгүй ашиглахаар шийдсэн ээжүүдэд дуулгах таатай бас нэгэн мэдээлэл байна. Хөтөлбөрийн үеэр оролцогчдод хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх тул та ар гэрийн асуудалдаа яаралгүй ажлаа амжуулж болох нь ээ.
Хөтөлбөрийн үеэр “Wild digital” агентлагийг үндэслэгч Г.Болдбаатар илтгэл тавих юм. Хөтөлбөрт оролцогчдод хоол, уух зүйлс өгөхөөс гадна бичгийн хэрэгсэл, интернэтээр хангах юм. Тасалбарын үнэ 50.000 төгрөг. Дэлгэрэнгүй мэдээллийг 9910-2331, 9927-6805 дугаараас лавлаарай.