Урьдчилсан байдлаар Аргентинийн Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн, Буэнос-Айрес хотын захирагч Маурисио Макри олонхийн санал авсан бололтой байна. Саналын хуудасны 12.5 хувийг тоолсны дараах үзүүлэлтээр тэрбээр сонгогчдын 54.5 хувийнх нь дэмжлэгийг хүлээсэн байв. Өрсөлдөгчийг нь 45.5 хувь нь дэмжсэн байна.
Латин Америкт гуравт ордог тус улсын эдийн засагт зүүн төвийн Кристина Фернандес Киршнер болон түүний нөхөр Нестор Киршнерийн 12 жилийн засаглалын дараа зах зээлийн чиг баримжаатай бодлого явуулахаа Макри амласан аж. Хатагтай Киршнер хуульд заасны дагуу гурван бүрэн эрхийн хугацаанд дараалан нэрээ дэвшүүлэх эрхгүй болсон аж.Аргентинийн эдийн засаг одоо ихээхэн хүнд байгаа юм. Мөнгөний ханшны уналт хоёр оронтой тоонд хүрч, төсвийн хомсдол нэмэгдэж буй нь хамгийн гол сөрөг хүчин зүйл болж буй аж.