Арваннэгдүгээр сарын 24
- Григорийн тооллын 328 дахь өдөр. Мөн он дуустал 37 өдөр үлдэж байна.
- Хүйтний эрч огцом чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өнөөдөр өдөртөө -18 хэмийн хүйтэн байх бол шөнөдөө -25 градустай байх нь ээ. Мөн бага зэргийн цас орох гэнэ.
- Билгийн тооллын 13, гоё хүүхэн одтой, хөх луу өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал жаргал ирэх сайн өдөр гэнэ. Эл өдөр хулган жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаарай. Мөн эл өдөр гүүр тавих, газар ухах зэрэгт муу хэмээн од эрхэс зөвлөж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1994.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад юань 312.50 төгрөг, рубль 31.00 төгрөг, вон 1.71. төгрөг болжээ.
- НҮБ-ээс 2015 оныг “Хөрс хамгаалах жил” болгон зарласантай холбоотойгоор Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” энэ сарын 24-25 өдрүүдэд “Хөрс хамгаалал тогтвортой газар тариалангийн үйлдвэрлэлийн үндэс” сэдэвт зөвлөгөөнийг ХХААЯ, ХААИС-тай хамтран 09.00 цагт зохион байгуулах гэж байна.
- Иргэний зөвлөл, олон нийтийн цагдаагийн ажилтны хамтарсан зөвлөгөөн 09.00 цагт "Өргөө-1" кино театрын гуравдугаар танхимд зохион байгуулагдана.
- Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг багш бэлтгэх сургалтад нэвтрүүлж буй олон улсын туршлага сэдэвт” олон улсын хурал болно. Туушин зочид буудлын Сүлд танхимд өглөө 09.00 цагаас эхэлнэ.
- МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн, дугуйчин Чимэдсэнгийн Мөнгөндалай Монгол орноо баруун, зүүн хэсэгт хуваан хоёр удаагийн аяллаар 11200 км зам туулан эх орноо бүтэн тойрч чадлаа. Тэрээр эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа өнгөрөгч долдугаар сарын 09-ний өдөр гарсан бөгөөд 136 өдрийн турш 5000 орчим км зам туулан Улаанбаатар хотын ойролцоо ирээд байна. Түүнийг угтан авах үйл ажиллагаа 12.00 цагт Монголын Залуучуудын Холбооны байранд болно.
- 10.00-11.00 цагт Францийн музейн мэргэжилтэн Франц орны музейн туршлагаас Улаанбаатар хотын музейнүүдтэй хуваалцана. Үндэсний мүзейд болно.
- 11.00 цагт Нийслэлийн Шилдэг Хамтарсан Баг Шалгаруулах ЦЕНТАВР ур чадварын тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Нийслэлийн Иргэний Танхимд болох аж.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Алдарт “Queen” хамтлагийн гишүүн Freddie Mercury 1991 оны энэ өдөр нас баржээ.
- Өнөөдөр Турк улсын Багш нарын баяр тохиож байгаа юм байна.
- 2012 онд Бангладеш улсын нийслэл Даккад хувцасны үйлдвэрт гал гарч 112 орчим хүн нас барсан хэрэг гарчээ.
- 1976 онд Турк улсын өмнөд хэсэгт 7.3 баллын хүчтэй газар хөдөлж 4000-5000 хүний амийг авч оджээ.
- 1954 оны дайны үеэр Франц улс 2000 цэргээ Алжир улс руу илгээж байжээ.
- 1977 онд Франц улс Muruora арал дээр цөмийн туршилт явуулжээ.