Нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт энэ сарын 21-нд 27 настай эмэгтэй амаржих гэж очоод амиа алдсан хэрэг гарчээ.
Тус төрөх эмнэлгийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан Б.Мөнхтунгалагаас энэ тухай тодруулахад "Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Өнгөрсөн бямба гаригт тийм хэрэг гарсан нь үнэн. Одоогийн байдлаар шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа. Шинжилгээний хариу 14-28 хоногийн дараа гарах юм. Тэр үед бид мэдээлэл хийнэ" гэлээ.