Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд чоно хүнд ноцсон явдал тохиолдлоо. Тус сумын гуравдугаар багийн нутаг дахь Хотгор цагаан хамар гэдэг газарт өвөлжиж буй малчин А-н хотонд энэ сарын 20-ны орой чоно халдаж, мал руу дайрчээ. Малаа хамгаалахаар гарсан хоёр хүнийг хоточ нохойтой нь чоно урж гэмтээсэн байна. Гэсэн ч чоныг устгаж чаджээ. Чоно эзгүй хээр газарт л биш бол айлын хотонд хүн рүү дайрдаггүй. Тиймээс уг чоныг галзуу байх гэж таамаглан, уруулсан хоёр хүнийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтүүлэн эмчилж байгаа аж. Тэрхүү чоно үнэхээр галзуурсан байсныг энэ сарын 23-нд тус аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоожээ.