Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутагт орших Айрхан нуураас хужир ачиж байсан “Фуссо” загварын, 4.5 тоннын даацтай автомашиныг татан гаргаж чадаагүй хэвээр байна. Нутгийн иргэдийг нуурын голд байх хужиртай аралд хүрэхээр нэг км орчим яваад байхад нь мөс цөмөрч, машин усанд суусан байна. Машины тал нь усанд орсон, арлаас 30-аад метр зайтай газарт байгаа аж. Үүнээс гадна нуур гурван метр гүн, нимгэн хэсэгтээ мөсний зузаан 20 см байгаа тул машинаар татаж гаргах ямар ч боломжгүй гэнэ. Уг машиныг уснаас гаргаж авахаар тус аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, орон нутгийн 15 иргэн гурав хоног (өчигдрийн байдлаар) оролдож байгаа юм.