Арваннэгдүгээр сарын 25
- Григорийн тооллын 329 дахь өдөр. Мөн он дуустал 36 өдөр үлдэж байна.
- Хүйтний эрч огцом чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өнөөдөр өдөртөө -17 хэмийн хүйтэн байх бол шөнөдөө -26 градустай байх нь ээ. Мөн бага зэргийн цас орох гэнэ.
- Билгийн тооллын 15, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин могой өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал өлзийтэй сайн өдөр гэнэ. Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаарай. Мөн эл өдөр ургаа мод таслах, байшингийн суурь тавих зэрэгт муу хэмээн од эрхэс зөвлөж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1994.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад юань 312.50 төгрөг, рубль 30.50 төгрөг, вон 1.70. төгрөг болжээ.
- 11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн тэгш оролцоо, өнөөгийн амьдрал" сэдвээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөл хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Билгүүн номч, академич Б.Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 9 боть номын нээлт 10.00 цагт БСШУЯ-д болно.
- Монгол Улсад Дэлхийн чанарын өдөр (SWEET DREAMS), “Үндэсний чанарын 7 хоног”–ийг тэмдэглэдэг уламжлал тогтсоны дагуу Стандарчилал Хэмжил Зүйн Газар, МҮХАҮТ хамтран “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН” нэгдсэн арга хэмжээг 09.00-14.00 цагийн хооронд МҮХАҮТ-ын их танхимд зохион байгуулах гэж байна.
- Үндэсний төв архивыг шинэ цогцолбор барилгад нүүлгэн шилжүүлэх болсонтой холбогдуулан байгууллага, иргэдэд үйлчлэх архивын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох болсон тухай хэвлэлийн бага хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнд 12.00 цагаас болно.
- Жайка олон улсын байгууллагын "Өвлийн үндэс" хөтөлбөрийн хүрээнд "Газрын хөрсний дулааныг ашиглан өвлийн хүлэмжинд нарийн ногоо тариалах" төслийн үр дүнг танилцуулна.
- Хэнтий аймгийн түүхийн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газраар аяласан гэрэл зурагчдын уран бүтээлээс бүрдсэн "Монголын зүрх Хэнтий" үзэсгэлэн 17.00 цагт Blue Mon Арт галлерейд нээгдэнэ.
- 19.00 цагаас Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн эсрэг талын Khaan Ger – Salm Brau-д Orange Sessions: Хүчирхийллийн эсрэг хандивын тоглолт болох гэж байна. Тоглолтонд The Lemons, дуучин Баярцэцэг, дуучин Ганбаа, Clif and Jeff, Forever Young Crew-н залуу дуучид, Blues Duu зэрэг хамтлагууд оролцоно.
- МСНЭ-ийн гишүүн, Монголын сэтгүүл зүйн тод од, Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч, шилдэг сэтгүүлч, нийтлэлч Л.Болормаатай салах ёс гүйцэтгэх ажиллагаа 7.10-7.40 цагийн хооронд “Скай плаза” бизнес төвийн их танхимд болно.
- 09.00 цагаас Буянт-Ухаа спорт цогцолборт Монголын Бүжгийн спортын холбоо, UB DANCE SCHOOL сургалтын төвөөс хамтран зохион байгуулж буй "UB GOLDEN CUP-2015" бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1950 онд “Зууны шуурга” хэмээн нэрлэгдсэн хар шуурганы үеэр 353 хүн нас барж, 160 гаруй хүн гэмтэж бэртэж, 66.7 сая ам.долларын хохирол учруулжээ.
- 1867 онд Алфред Нобель өөрийн шинэ бүтээлдээ патент авч динамитын үйлдвэрлэлийг явуулж эхэлсэн ба энэ нь түүнд асар их ашиг, орлого авчирсан юм.
- Өнөөдөр Олон улсын цагаан хоолны өдөр тохиож байгаа юм байна. Энэхүү баяр нь Энэтхэг улсаас гаралтай бөгөөд 1986 оноос тэмдэглэж иржээ.
- Мөн өнөөдөр Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр юм байна.