Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дүүргийнхээ Цагдаагийн I, II хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын дунд хамтарсан зөвлөлгөөн хийжээ. Тус дүүргийн хууль сахиулах байгууллагынхан улирал бүр ийн зөвлөлддөг уламжлалтай аж. Зөвлөгөөнд тус дүүргийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Бат-Очир, орлогч прокурор Ц.Хашбаатар, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор Б.Төмөрчөдөр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хэлтсийн дарга, ахмад Ч.Зоригтбаатар нар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.
Энэ зөвлөлгөөний дараа прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, хэсгийн байцаагчдын дунд шатар, теннис, гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн болж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн тэргүүлжээ.