Сонгинохайрхан дүүргийн оршин суугч 60 настай иргэн нам даралтын зуухаа галлаж байх үед нь зуух дэлбэрч нас барсан хэрэг гарлаа.
Өндөр даралтад цохигдож нас барсан иргэний хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Энэ төрлийн хэрэг өвлийн улирал эхэлснээс хойш хоёр дахь удаагаа гарч байгаа юм байна. Тиймээс иргэд нам даралтын зуух хэрэглэхдээ анхаарал болгоомжтой байхыг мэргэжилтнүүд санууллаа.