Дасгал хийх үед алдсан шингэнээ хэрхэн нөхөх вэ?
Дасгал хийх үед хүний бие маш их хэмжээний шингэн ялгаруулж байдаг. Алдсан шингэнээ зөв нөхөж чадвал дасгалын үр дүн нэмэгддэг болохыг эрдэмтэд нотолжээ. Мөн чихрийн шижин өвчинтэй тэмцэх үед эдгээр ундаануудыг хэрэглэж болох гэнэ.

- Ногоон цай
Ясны сийрэгжилт, хорт хавдар, зүрхний шигдээс өвчнөөс урдчилан сэргийлнэ. Ногоон цай нь антиоксидантаар баялаг бүтээгдэхүүн бөгөөд хорт хавдар үүсгэгч бодис саармагжуулж, судасны ханыг цэвэрлэдэг учраас зүрхний шигдээс үүсч болох эрсдлийг бууруулдаг. 0%-ийн илчлэгтэй тул дасгалын дараа хэрэглэхэд маш тохиромжтой.

- Гаан навчтай цай
Гаа нь ходоодны хямрал үүсэхээс сэргийлж мөн булчинг сулладаг ид шидтэй гэнэ. Нимбэгтэй цайнд гааны навч хийж уух нь хоол боловсруулах үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг.

- Тослоггүй сүү.
Ясны сийрэгжилтээс хамгаалж, алдсан нүүрс усыг нөхөж уургаар хангах үйлчилгээтэй. Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, шаардлагатай калцийг өгдөг.

- Шар буурцагны сүү
Шар буурцагны уураг нь цусан дахь холестерины хэмжээг бууруулж, зүрхний шигдээснээс урдчилсан сэргийлэх чадвартай. А,Д витаминаар баялаг учраас үнээний сүүний оронд хэрэглэхийг эмч нар зөвлөдөг байна.

- Халуун шоколад
Какао нь ургамлын гаралтай бүтээгдэхүүн учраас холестерины хэмжээг бууруулдаг байна. Ихэнх хүмүүс шоколад таргалуулдаг гэж үздэг нь ташаа ойлголт. Зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэхээс гадна сэтгэл санааг өөдрөг болгох үйлчилгээтэй байдаг учраас хамгийн тохиромжтой ундааны тоонд оржээ.

- Улаан лоолийн шүүс
Уушиг, ходоод, нойр булчирхай, улаан хоолой, хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлдэг . Антиоксидант болон, зүрх судасны өвчний эсрэг үйлчилдэг Lycopene гэдэг бодис агуулдаг. Цус багадалтын эсрэг хамгийн сайн бүтээгдэхүүн юм.

- Цангис жимсний шүүс
Бөөр шээсний замын өвчнөөс урдчилан сэргийлэх, эмчлэхэд хамгийн тустай жимс бол цангис. Чихрийн шижин өвчний үед буцалгаж эсвэл хандалж уухад тохиромжтой.

- Жүржийн шүүс
Ургийн гажиг үүсэхээс хамгаалж уушигны хорт хавдраас сэргийлнэ. Фолийн хүчил агуулдаг, дархлааг дэмжих үйлчилгээтэй.