Дэлхийн хамгийн алдартай хямдралтай худалдаа болох хар баасан гариг Монголд болох гэж байна.
Өөрөөр хэлбэл, Америк маягийн Хар Баасан гариг хэмээх супер хямдрал нь Монгол Улсад анх удаа жинхэнэ утгаараа энэ сарын 26-наас 27-ыг шилжих шөнө Номин Юнайтед их дэлгүүрт болох гэж байна. Энэ шөнө электрон бараа, гэр ахуйн бараа, гоо сайхан, бугуйн цаг, хувцас, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн, америк хүнс, герман обойны олон олон онцгой бараанууд супер хямдралд өртлөө. Энэхүү хямдрал нь ердөө дөрөвхөн цагийн турш үргэлжлэх бөгөөд 26-ны орой 22 цагаас эхлэх юм байна.
