II шатлалын эмнэлэгт шээсний шинжилгээ өгдөг байсныг болиулж, өрхийн эмнэлгүүдэд авахаар болсон. Энэ сарын 1-нээс ашиглалтад орох байсан шээсний анализатор аппаратууд оношлуурын тестгүй, зарим өрхийн эмнэлэг тусгай лабратори байхгүйгээс хэсэг саатаад байсан аж. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт шаардлагатай тест, оношлуурууд ирсэн тул энэ баасан гариг гэхэд нийслэлийн 142 өрхийн эмнэлэг шинжилгээ хийх боломж бүрдлээ. Нийт 10 гаруй үзүүлэлтээр оношилгоо хийх юм байна.