Өнөөдөр Уул уурхайн яаманд зохион байгуулагдсан “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлаар манай улс ерийн хэрэглээний 45 хоногийн нөөцтэй байгаа талаар мэдээлэв.
Тодруулбал, энэ сарын 24-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 45 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаагаас А-80 автобензин 57, Аи-92 автобензин 52, дизелийн түлш 30, ТС-1 буюу онгоцны түлш 43 хоногийн тус тус нөөцтэй байгаа аж.
Түүнчлэн энэ үеэр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн хэлэхдээ “Ерөнхий сайд алслагдсан бүс нутгийн нефтийн үнийг төвийн бүсийн үнэд суурилсан, ойролцоо үнийн түвшинд авчрах үүрэг чиглэл өгсөн. Энэ ч үүднээс онцгой албан татварын ялгавартай татварууд тавигсан байгаа. Үүний хүрээнд хэлэлцээ хийгээ явж байна. Ирэх сарын эхээр хэрэгжүүлж эхэлнэ. Үүнд баруун талаас Увс, Баян-Өлгий, Ховд аймгууд, харин зүүн зүгээс Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудаас эхэлнэ. Ингэхдээ төвийн бүсийн үнэтэй ойролцоо үнэд авчрах болно.