Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах дадлыг зөв хэвшүүлэх, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах зорилгоор Замын Цагдаагийн Газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явагддаг “Ногоон гэрэл-цагаан шугам-2015” тэмцээний эхний шатны шалгаруулалт 21 аймаг 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нутаг дэвсгэртээ зохион байгуулагдаж, Төв, орон нутгаас шалгарсан багуудын тэмцээн нь 2015 оны 11-дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар чуулга дээр 33-дах жилдээ зохион байгуулагдан явагдлаа.
“Ногоон гэрэл-Цагаан шугам-2015” тэмцээн нь зөвхөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдаж байсан бол сүүлийн жилүүдэд орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын дунд зохион явагдаж жилээс жилд өргөжин тэлж байна. Тэмцээнд Нийслэлийн 9 дүүрэг, хөдөө орон нутгаас 11 аймгуудын /Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Дундговь, Орхон, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймаг/ нийт 20 багийн 240 хүүхэд багачууд оюун ухаан, авхаалж самбаагаа сорин оролцож,
1-р байранд - Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “Уулзвар“ баг
2-р байранд- Чингэлтэй дүүргийн 23дугаар сургуулийн “Зохицуулагч“ баг
3-р байранд -Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй-2 цогцолцор сургуулийн “Гэрлэн дохио” баг
Тусгай байранд- Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн “Эвт шонхорууд” баг тус тус амжилттай оролцсон байна.