1954 онд анх таван багштай байгуулагдаж байсан 27 дугаар цэцэрлэг шинэ барилгынхаа нээлтийг маргааш хийнэ. 2008 онд ариун цэврийн өрөөг нь засварласнаас өөрөөр их засвар хийгээгүй 60 жилийн настай барилгыг 2014 онд нураах шийдвэр гарч, 2015-2016 оны хичээлийн жилд цэцэрлэгийн барилгыг шинэчлэн барихаар төсвийг нь баталсан байна. Ингээд "Жи жи ай" компани тус цэцэрлэгийн барилгыг дөрвөн сарын хугацаанд барьж, энэ сарын 9-нд улсын комисст хүлээлгэн өгчээ.
100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан цэцэрлэгийн барилгыг нурааж, шинэчлэн барьснаар 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болж байгаа аж.