Арваннэгдүгээр сарын 26
- Григорийн тооллын 330 дахь өдөр. Мөн он дуустал 35 өдөр үлдэж байна.
- Хүйтний эрч огцом чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өнөөдөр өдөртөө -12 хэмийн хүйтэн байх бол шөнөдөө -25 градустай байх нь ээ.
- Билгийн тооллын 16, чөлөөт эх одтой, улаан могой өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин ирэх муу өдөр гэнэ. Эл өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаарай. Мөн эл өдөр гэр бүрэх, хэрүүл тэмцэх хийх зэрэгт муу хэмээн од эрхэс зөвлөж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш урьд өдрүүдийнхтэй адилхан 1994.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад юань 312.50 төгрөг, рубль 30.80 төгрөг, вон 1.72. төгрөг болж өсчээ.
- Анхны Үндсэн хууль батлагдсан, Бүгд Найрамдах Улс тунхагласны 91 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.
- Сангийн яам нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран “Засгийн газрын тогтвортой худалдан авах ажиллагааг Монгол улсад хэрэгжүүлэх нь” сэдэвт үндэсний хэмжээний семинарыг 09.00-13.00 цагийн хооронд Бест Вестерн Прьемер Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна.
- Ашиглалтын шаардлага хангахгүй болж өнгөрсөн зургадугаар сард буулгасан ХУД-ын 27 цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтанд орж маргааш буюу 2015.11.26-ны 11:40 цагт нээлтээ хийх гэж байна.
- Сүүлийн өдрүүдэд нийслэлийн зарим орон сууцны халаалт доголдож, хүйтэн байгаа талаар хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан дулаан хангамжийг айл өрхүүдэд ямар хэмжээнд өгч байгаа, доголдол гарч буй эсэхэд Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд 09.00 цагт танилцуулах мэдээлэл өгнө.
- Анхдугаар үндсэн хууль баталж Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 91 жилийн ой баярыг МАХН тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Баярын хүрээнд МАХН-ын удирдлагууд 11.00 цагаас Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө. Мөн 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд 256 хүчит бөхийн барилдааныг зохион байгуулах гэж байна.
- 11.30 минутанд Чингэлтэй дүүргийн дэргэдэх анхны хүүхдийн номын сан нээгдэх юм байна шүү.
- 09.00 цагт ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн сайд болон Ёслолын албаны дарга, Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын ажлын айлчлал БХБЯ-нд эхэлнэ.
- Дэлхийн шилдэг эрдэмтэд Монголд чуулж манайд ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК байгуулах талаар хэлэлцэнэ.
- Монголын уран зургийн галлерейд эхлэх “Шинжлэх ухаан–инноваци-үйлдвэрлэл-2015” үзэсгэлэн, худалдаанд урьж байна!
- Хямдралын хар баасан гариг тохиох юм байна шүү. Дэлхийн хамгийн алдартай хямдралтай худалдаа болох Америкийн “Хар баасан гариг” манайд анх удаагаа болох гэж байна. Орой 22.00 цагаас 02.00 цаг хүртэл Номин Юнайтед болох юм байна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: НАТО Пакистан руу дайрчээ.
- 1998 онд Тони Блайр Умард Ирландын Вант улсын парламентаас сонгогдсон Их Британийн анхны ерөнхий сайд болж байжээ.
- 1917 онд Үндэсний хоккейн лиг 7 багтайгаар эхэлж байжээ.
- 1842 онд АНУ-ын Индианагийн Нотр-Дамын их сургууль байгуулагджээ.
- Өнөөдөр Америкчуудын үндэсний баяр болох Талархлын баярын өдөр тохиож байгаа юм байна. Тус баярыг Канадад аравдугаар сарын хоёр дахь даваа гаригт тэмдэглэдэг бол АНУ-д арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гаригт тэмдэглэдэг уламжлалтай ажээ.