Улаанбаатар хотын агаарын бохирдлыг буруулах зорилгоор гэр хорооллын өрхүүдийн цахилгааны шөнийн хэрэглээний тарифыг бууруулж, гэрээ цахилгаанаар халаах боломжийг олгох гэнэ. Улаанбаатар хотын иргэдийн шөнө хэрэглэж байгаа цахилгаан нийт эрчим хүчний ердөө 4 хувийг эзэлдэг. Нэг киловатт цаг эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур хэрэглэх тухай зөвлөмж өгснөөр нүүрсний хэрэглээг бууруулах боломжтой болох юм. Шөнийн тарифын мөрдөх хугацаа 21.00-06.00 цагийн хооронд байх ба иргэд нэг киловатт цаг тутамд 38.55 төгрөг төлнө.