Америкчуудын үндэсний баяр болох Талархлын баярын дараа өдөр нь болдог супер хямдралтай худалдаа болох “Хар баасан гариг” буюу “Black Friday”-г жил бүр уламжлал болгон тэмдэглэсээр хэдийнэ арав гаруй жилийг үджээ. Хямдарвал хямдарсан шиг хямдардаг тус худалдаанд 247 сая хүн хамгийн дээд тал нь 59.1 тэрбум ам.долларын үнэ бүхий худалдан авалтыг хийж байсан аж.
Хүмүүс энэ үйл ажиллагаанд маш их улайрч ханддаг бөгөөд хэт улайрсан зарим хүн хүссэн бараагаа худалдан авахын тулд дэлгүүрийн ойролцоо хоёр долоо хоног хүртэл хугацаагаар майхан барин хүлээдэг аж. 2000 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн тус хямдралтай худалдааг өдгөө дэлхийн олон орон зохион байгуулдаг болжээ. Тэгвэл манайх анх удаагаа бүрэн утгаар нь хэрэгжүүлэх гэж байгаа аж. Ингэхдээ ганцхан байгууллага бус Монголын томоохон сүлжээ дэлгүүрүүдийн ихэнх нь бараанууддаа 50-80 хувийн супер хямдрал зарлаж байгаа юм байна.
- Номин Холдинг компани “Номин Юнайтелд” салбар дэлгүүртээ 80 хүртэлх хувийн хямдралыг дөрвөн цагийн хугацаатайгаар зарлаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн буюу энэ сарын 26-ны 22.00 цагаас 27-ны 02.00 цаг хүртэл болох юм байна. Энэ шөнө электрон бараа, гэр ахуйн бараа, гоо сайхан, бугуйн цаг, хувцас, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн, америк хүнс, герман обойны олон олон онцгой бараанууд супер хямдралд өртжээ.
- Монгол Улсад MAXMALL худалдааны төв өнгөрсөн жил “Black Friday” хямдралыг зохион байгуулж дэлхийн албан ёсны брэндүүдийг талаас доогуур үнээр борлуулсан байна. Харин энэ жил тус худалдааны төв энэ сарын 27-30-ны өдрүүдэд дахин 10.000 ширхэг барааг 50-80 хувиар хямдруулж, бодит хямдралыг хэрэглэгчиддээ өгөх гэж байна. Өнгөрсөн жилээс зохион байгуулалтыг хувьд илүү сайжирсан тул 1-3 дугаар давхруудад тасаг бүрээс худалдан авалтаа хийх бүрэн боломжтой аж.
- “ГОЁО” брэнд хэрэглэгчидээ 70 хүртэлх хувийн хямдралтай худалдааг зарлаж байгаа юм байна. Хямдралтай худалдаа энэ сарын 30-ныг дуустал үргэлжлэх аж. Үүгээр ч зогсохгүй Төв номын сангийн дэргэдэх Чандмань төвийн салбар нь энэ сарыг дуустал 22.00 цаг хүртэл уртасгасан хуваариар үйлчлэх гэнэ.
- Номын хорхойтнууддаа зориулж Мир номын их дэлгүүр дахин нэг бэлгээ задаллаа. Тодруулбал, Улаанбаатар их дэлгүүрийн B1 давхарт, Ачлал их дэлгүүрийн B1 давхарт тус тус байрлах Мир номын их дэлгүүрийн салбар дэлгүүрт өөрсдийн эрхлэн гаргадаг Мир брэндийн бүх номоо 30 хувийн хямдралтай үнээр худалдан авах боломжийг олгож байгаа юм байна.
- Үүгээр ч зогсохгүй “Аз хур” номын их дэлгүүр бямба гариг бүрийг оюунлаг өдөр хэмээн тодорхойлж тухайн өдөр бүр бүх номондоо 10 хувийн хямдрал зарлаж байгаа юм байна.
- Гранд плазагийн 3 давхарт байрлах Unique boutique дэлгүүрийн хамт олон даашинзнууддаа 50 хувийн хямдрал зарлаж байна. Түүнчлэн ганцхан энэ салбартаа бус Хүүхдийн 100-гийн тэн байрлах "Exquisite centre"-ийн нэг давхарт байрлах салбартаа ч мөн адил хямдрал зарлажээ.
- Сохо тавилгын их дэлгүүрийн хамт олон мөн хямдрал зарлажээ. Тухайлбал, өнөөдрөөс эхлэн бүх долоо хоногийн турш бүх бараагаа тал үнээр нь худалдаалах аж. Хэрэглэгчид бүх бараагаа тал үнээр нь худалдан авахаас гадна 100.000 төгрөгийн худалдан авалт тутамд "3 жийп автомашин, 3 өрөө байр" сугалаат худалдаанд оролцох боломжтой юм байна.
- "Best buidan" өнөөдөр бүх бараандаа 50 хүртэлх хувийн хямдрал зарлажээ.