Завхан аймаг дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн Санхүүгийн албаны дарга, хошууч Б.Шинэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр 128 сая гаруй төгрөг завшсаныг дотоодын хяналт шалгалт, шинжээчдийн дүгнэлт, мөрдөн байцаах албаныхан тогтоогоод байгаа гэнэ.
Энэ талаар ЗХЖШ-ын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн Санхүүгийн албаны дарга, хошууч Б.Шинэбат эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдон шалгуулж байгаа нь үнэн. Түүнийг цэргийн жинхэнэ албанаас халсан” гэсэн юм.