Дахин нэг цагдаа бусдын гарт амиа алдлаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г хутгалж хөнөөсөн хэрэг өнгөрсөн шөнө 02.00 цагийн үед гарчээ. Энэ хэргийг гэр бүлийн маргаан, хувийн өс хонзонгийн сэдлээр үйлдсэн байж болзошгүй гэж эх сурвалж мэдээлсэн.
Тодруулбал, энэ хэрэгт сэжиглэгдэж буй этгээд нь хохирогчийн төрсөн дүүгийн найз залуу Б гэнэ. Түүнийг дүүтэйгээ суулгахгүй гэсэн тул ийнхүү харгис гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Сэжигтэн шөнийн цагаар гэрт нь очиж хохирогч Ц-ээс гадна аавыг нь хутгалж хөнөөжээ. Мөн ээж, ахыг нь ч хутгалсан байна. Гэмтсэн хүмүүс одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа юм.
Харин сэжигтэн Б-г эрэн сурвалжилж байна.