Харамсалтайгаар амиа алдсан "Ирвэс хамгаалах сан"-гийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг үнэн мөнөөр нь шалгаж, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисээс хүссэн. Тэгвэл өнөөдөр "Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат өөрийн фэйсүүк хуудсаар дамжуулан ирвэс хамгаалах залуугийн хэргийг илрүүлэхэд хэрэгтэй мэдээлэл ирүүлсэн хүнийг хувиасаа 10 сая төгрөгөөр урамшуулж шагнана гэдгээ мэдэгдсэн байна.
Мөн тэрээр "Ажил мэргэжилдээ дуртай, эх орон байгаль дэлхийдээ хайртай ийм хүнийг бид хайрлахад оройтоогүй. Хэрэг илрэх учиртай. Хэрэгтэнг олох ёстой" гэжээ.
Түүнчлэн түүний эхлүүлсэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг энэ сарын 30-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.
