Арваннэгдүгээр сарын 28
- Григорийн тооллын 332 дахь өдөр. Мөн он дуустал 33-хан өдөр үлдэж байна.
- Өнөөдрөөс эхэлж хүйтний эрч бага багаар буурч байгаа юм байна. Өдөртөө -10 хэмийн хүйтэн байх бол шөнөдөө -17 градустай байх нь ээ.
- Билгийн тооллын 18, хэрцгий охин одтой, шар бич өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал эд малын гарлага гарч мэдэх муу өдөр гэнэ. Эл өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаарай. Мөн эл өдөр хувцас эсгэх зэрэгт муу хэмээн од эрхэс зөвлөж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш урьд өдрүүдийнхээс бага зэрэг буурч 1993.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад юань 312.30 төгрөг, рубль 30.70 төгрөг, вон 1.72. төгрөг болжээ.
- 12.00 цагаас МҮЭСТО-д “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ БАЯНГОЛ” бизнес форумыг зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагааны үеэр Баянголд үйлдвэрлэв хямдралтай, үзэсгэлэн худалдаа болох юм.
- Япон хэл зааж эхэлсний 40 жилийн ойн хүрээнд зохиож буй ЭКО-БАЯР 11.00 цагаас Цэнгэг усны нөөц, байгаль хамгалах төв дээр болно.
- 09.00 цагаас Монгол Улсын Мастер тогооч шалгаруулах тэмцээн МҮХАҮТ дээр болно.
- Илтгэгч Л.Одсүрэнгийн “Дэлхийн танаар дутах уу?” лекц 14.00 цагт СТӨ-нд болох юм байна.
- 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын тангараг өргөх ёслол 10.00 цагт болно. Тухайлбал, Зэвсэгт хүчний 032, 013, 119 дүгээр ангиудад тус бүр шинэхэн цэргүүд эх орон, ард түмнийхээ өмнө эр цэргийн тангарагаа өргөнө.
- Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн эрхийг хамгаалах 12-р сарын 03-ны өдрийг угтсан чуулган 09.00-17.00 цагт Төрийн ордонд болох аж.
- 15.00-17.00 цагийн хооронд HunnuMall-д хүүхдэд зориулсан "Дино Диза" өдөрлөг болох гэж байна. Гэгээн театр, Голден стар жүжгийн сургалтын төвийн авъяаслаг бяцхан хүүхдүүдийн тоглолт болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр Мавритан, Панам, Албани зэрэг улсуудын Тусгаар тогтнолын өдөр тохиож байгаа юм байна.
- 2013 онд Иран улсад 5.6 баллын хүчтэй газар хөдөлж, долоон хүн нас барж, 45 хүн шархдаж байжээ.
- 1987 онд Өмнөд Африкийн 295 дугаар нислэг Энэтхэгийн далайд осолдож, 159 хүн нас барсан байна.
- 1972 онд Парист хамгийн сүүлийн удаа цаазын ялыг гүйцэтгэсэн бөгөөд үүнд Ла Сантегийн хоригдлууд болох Claude Buffet and Roger Bontems нарыг цаазалж байжээ.
- 1960 оны энэ өдөр Мавритан улс Францаас хараат бус болж бие даасан улс болжээ.
- 1942 онд Америкийн Бостон хотын “Cocoanut Grove” шөнийн клубд гал гарч 492 хүний амийг авч оджээ.
- 1919 онд Их Британийн хамгийн анхны парламентийн гишүүн хатагтай Астор суудлаа авч байжээ.