Мэдээлэл технологи өндөр хөгжсөн мөн хүн бүр завгүй ажиллаж амьдардаг болсон одоо цагт интернет ашиглан худалдаа хийх нь цаг зав хэмнэж хүний амьдралыг хялбарчилсаар байна. Гэвч зарим тохиолдолд онлайнаар захиалан авсан бараа зурган дээрхээсээ тэс өөр бүр огт адилгүй зүйл ирдэг гэнэ. Тиймээс интернеттэй ч мөн болгоомжтой харилцах хэрэгтэй.



















