Арваннэгдүгээр сарын 30
- Григорийн тооллын 334 дахь өдөр. Мөн он дуустал 31-хан өдөр үлдэж байна.
- Өнөөдрөөс эхэлж хүйтний эрч бага багаар буурч байгаа юм байна. Өдөртөө -6 хэмийн хүйтэн байх бол шөнөдөө -14 градустай байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн цас орно.
- Билгийн тооллын 20, найралт эх одтой, цагаан нохой өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал өлсөж ундаасаж мэдэх муу өдөр гэнэ. Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн юм байна. Мөн эл өдөр нүүдэл, суудал хийх, хэрүү тэмцэл хийх зэрэгт муу хэмээн од эрхэс зөвлөж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш урьд өдрүүдийнхээс бага зэрэг буурч 1993.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад юань 312.30 төгрөг, рубль 30.70 төгрөг, вон 1.72. төгрөг болжээ.
- Амантун Энтертайнмэнт-н урилгаар дэлхийд алдартай Английн виртоуз гитарчин, ая зохиогч дуучин Жон Гомм ирэх сарын 2-нд The Ivy ресторанд тоглолтоо ганцхан удаа хийх гэж байгаатай холбогдуулан 11.30 цагаас "Монгол ньюс" мэдээлийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- 11.00 цагаас Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүхийн сургалт” болон цаг үеийн бусад асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ.
- 17.30 цагт Урчуудын эвлэлийн хорооны хоёрдугаар давхарт байрлах "The best Art Gallery"-д "Монгол-Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгэн жаран" үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.
- Монгол - Солонгосын Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын 200 гаруй багш гурван сарын хугацаатай харилцан солилцжээ. Тэд өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд нээлттэй уулзалт хийнэ.
- Энэ өдөр төрсөн алдартнууд: 1667 - Ирландын зохиолч Жонатан Свифт, 1961 - Нигерийн хөнгөн атлетикч Инносент Эгбунике, 1973 - Өмнө Солонгосын жүжигчин Им Чан-жон, 1982 - Данийн дуучин, дуу зохиогч Медина, 1983 - Хасагийн усанд сэлэгч Владислав Поляков, 1984 - Нидерландын хөлбөмбөгчин Найжел Де Йонг, 1985 - Америкийн жүжигчин Кейли Куоко
- Өнөөдөр бол Бүгд Найрамдах Бенин Улсын Үндэсний баяр тохиож байгаа юм байна.
- 1982 онд домогт Майкл Жэксоны хоёр дахь соло альбум болох “Thriller” худалдаанд гарч, түүхэн дэх хамгийн их борлуулалттай цомог болжээ.
- 1936 онд Лондоны Кристал ордон шатсан түүхтэй.
- 1718 онд Швед улсын XII Чарльз хаан таалал төгсчээ.
- 1731 онд Бээжинд газар хөдөлж, 100 мянга гаруй хүний амийг авч оджээ.
- 1776 онд Ахмад Күүк Номхон далайн гурав дахь буюу амьдралынхаа хамгийн сүүлийн аялалдаа гарч байжээ.