Монголд хамгийн олон тоогоор сүрэглэн амьдардаг салаа туурайтан буюу зээрийн сүрэг өнөө өглөө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орж иржээ.
Ойролцоогоор нэг толгой орчим зээрийн сүрэг нутаг сэлбэж яваа бололтой гэж хүмүүс таамаглаж байгаа аж.
Харин ахуйн зориулалтаар хууль бусаар цагаан зээр агнасан тохиолдолд экологи эдийн үнэлгээг буруутай этгээдээр хоёр дахин нугалж төлүүлэх ба хууль бус ан хийсэн иргэнийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин өсгөж торгоно хэмээн Ан агнуурын тухай хуульд заасан байдаг учраас эдгээр сүргийг санаатайгаар хөнөөхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулав.