Арванхоёрдугаар сарын 01
- Григорийн тооллын 335 дахь өдөр. Мөн он дуустал 30 өдөр буюу ганцхан сар үлдлээ.
- Өнөөдрөөс эхэлж хүйтний эрч бага багаар чангарч байгаа юм байна. Өдөртөө -12 хэмийн хүйтэн байх бол шөнөдөө -15 градустай байх нь ээ. Мөн бага зэргийн цас орох гэнэ.
- Билгийн тооллын 21, үнэг одтой, цагаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин ирж мэдэх муу өдөр гэнэ. Эл өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандах нь зүйтэй. Мөн эл өдөр газар ухах, худаг гаргах зэрэгт муу хэмээн од эрхэс зөвлөж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш урьд өдрүүдийнхээс чангарч 1996.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад юань 312.30 төгрөг, рубль 30.50 төгрөг, вон 1.72. төгрөг болжээ.
- 12.00 цагт Нийслэлийн ЗДТГазрын байранд НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Отгонбаяр нийслэлийн төсөв баталсантай холбоотой мэдээлэл өгнө.
- Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомыг Орхон, Дундговь Сүхбаатар аймаг, нийслэлийн Баянгол дүүрэг, "Аварга" сургуульд гардуулах ёслолын ажиллагаа маргааш буюу мягмар гаригийн 11.50 цагаас Спортын төв ордны 1-р давхрын VIP танхимд болно.
- 10.00 цагаас Blue Sky зочид буудалд УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригттой Тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүд ХБХ-ийг хот дотор болон хот хооронд саадгүй зорчиход тулгарч буй асуудлыг шийдвэр гаргагчид болон холбогдох албан тушаалтануудад таниулах, уг асуудлуудыг шийдэх гарцын талаар болон олон улсад авч хэрэгжүүлж буй сайн туршлагуудын талаар санал солилцох, хамтын зөвшилцөлд хүрэх уулзалт зохион байгуулна.
- “Нийгмийн Итгэлцэл – Нийгэм, Эдийн засгийн хөгжилд хамаарах нөлөө” сэдвийн хүрээнд МУИС-ийн Хичээлийн V-р байрны VI давхарт сургалт зохион байгуулна.
- 11.00 цагт Шонхор таурын 12 давхарт Дэлхийн Монголчуудын Глобал нийгэмлэгээс санаачилан зохион байгуулж буй "Монгол туургатны боксын анхдугаар тэмцээн"-ий тухай мэдээлэл өгөх хэвлэлийн хурал болно.
- ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.
- Дэлхийн халуун цэг болсон Афганистан улсад үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчидыг үдэн гаргах, жанжин туганд хүндэтгэл үзүүлүүлэх ёслолын ажиллагаа 11.20 цагт ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ -ын Баатар, ЗХУ -ын Эх орны их дайны цуут жанжин, ЗХУ-ын маршал Георгий Константинович Жуков 1896 оны энэ өдөр мэндэлжээ.
- Өнөөдөр Панам улсын Багш нарын өдөр тохиож байна.
- 1976 онд Бүгд Найрамдах Ангол улс НҮБ-д нэгджээ.
- 1963 онд Нагаланд хот Энэтхэгийн 16 дахь муж болжээ.
- 1919 онд Их Британийн хамгийн анхны эмэгтэй парламентын гишүүн Lady Astor хэмээн алдаршсан Nancy Witcher Langhorne Astor мэндэлж байжээ.