Хятад улсын иргэн Цао Юэхуа, Ван Дей нар хуримынхаа 70 жилийн ойг тэмдэглэсэн байна. 98 настай хоёр хос ойн баяраа тэмдэглэхдээ хуучин хайрын дурсамж үлдээсэн газрууддаа очиж авхуулсан гэрэл зурагаа хүүхдүүддээ үлдээхээр шийджээ.
Тэд хэлэхдээ "Гэр бүл бие биедээ анхаарал халамж тавих хэрэгтэй . Үргэлж нэг нэгнийхээ тухай бодож, яг л найз нөхөр шиг байх хэрэгтэй. Бид үр хүүхдүүдээ өөрсдийн урт удаан хамт байсан түүхээсээ хуваалцаж, биднээс суралцаасай гэж хүсэж байна" гэжээ


