“Улаанбаатарчууд уншиж байна” ном хандивлах нэг сарын аяныг өндөрлөжээ. Сүхбаатар дүүргийн Залуучуудын холбоо, нийслэлийн ИТХ болон Улаанбаатар хотын төв номын сантай хамтран өрнүүлсэн уг аянд төрийн болон төрийн бус 90 орчим байгууллагын 10.000 орчим ажилтан, албан хаагч нэгдсэн байна. Мөн оюутан залуус ч оролцжээ. Тэд нийт 30 гаруй сая төгрөгийн 8000 гаруй номыг хандивласан аж. Цугларсан номыг Улаанбаатар хотын төв номын сангийн харьяа явуулын номын санд өгч, катологид оруулж бүртгэсний дараа Улаанбаатар хотын алслагдмал дүүрэг, хороодын иргэдэд хүргэж эхлэх аж.